Артем Зюба эротик бичлэгийн улмаас ахлагчийн туузаа алдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

ОХУ-ын шигшээ, Зенит багийн ахлагч Артем Зюбагийн хувийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан нь алдарт тоглогчийн хувьд нэр хүнд, ашиг орлого, хувийн амьдралд нь ч олон асуудал үүсгээд байна.

Артем Зюбагийн гар утсанд хакер нэвтэрч, түүний зочид буудлын өрөөнд өөрөө авсан бичлэгийг нь Телеграм сүлжээнд ил тавьсан юм. Бичлэгийг 2019 оны 12 дугаар сард хийсэн байна.

Бичлэгт Зюба буудлын өрөөнд нүцгэн, өөрийгөө “оролдон” хэвтэх бөгөөд цаана нь телевизээр Матч Тв-гийн хөтлөгч бүсгүй Мария Орзулын дуу гарч байгаа нь сонсогдож байна. Зюба 2012 онд Кристина хэмээх бүсгүйтэй гэрлсэн, одоо хоёр хүүхэдтэй. 2015 онд Мария Орзултай амрагийн харилцаатай нь хэвлэлээр гарч, Зюба албан ёсоор уучлал гуйн, гэрбүлээ салахаас аварч байсан юм.  

Бичлэг гарсны дараа ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов түүнийг шигшээ багт дуудсангүй. Зенит баг Зюбагийн ахлагчийн туузийг хураан авсан байна. Зюба энэ дуулианы дараа олон нийтийн сүлжээгээр уучлал гуйж, “Би хүн болгоны адил төгс хүн биш. Бид бүгд нүгэлтнүүд. Миний буруу. Энэ хүнд үед намайг дэмжсэн хүмүүст баярлалаа” гэж ярьсан байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.154) 2020 оны 11 сарын 12

enenii aldart khul bumbugchin gej yu baykh we dee , neg l durak

1  |  0
Top