Балетын урлагийн түүхиийн агуу бүтээлүүдийн нэг П.И.Чайковский "ХУНТ НУУР" балет өнгөрсөн ням гарагт /2020.11.08/ танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амжилттай тоглогдлоо.
Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт Оддетта гүнж буюу цагаан хун, Одиллия буюу хорон санаат Ротбарт гүнгийн охин, хар хунгийн дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан М.Нандинцэцэг тоглолоо. Харин Зигфрид буюу ханхүүгийн дүрд Балетын гоцлооч Ө.Мөнхжин нар тоглолоо. Тэд өнгөрсөн жил театрын тайзнаа шинэ дүр болон ирж байсан бол энэ жил аль хэдийнэ туршлагажсан нь харагдана.
Ө.Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос ДБЭТ-т ажиллаж байна. Харин гоцлооч М.Нандинцэцэг 2017 онд Монгол Улсын Консерваторийг төгсөж, өдгөө хоёр дахь жилдээ "ХУНТ НУУР"-т гоцолж байна.
Мөн хорон санаат хар шувуу Ротбарт гүнгийн дүрийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал бүтээсэн бол алиа салбадай Шутыг О.Даваадорж амилууллаа.
П.И.Чайковский "Хунт нуур" балет ирэх долоо хоногт П.И.Чайковский "Хунт нуур" балет дахин тоглогдоно.
Ирэх долоо хоногт П.И.Чайковский "Хунт нуур" балет дахин тоглогдоно.
Удирдаач: Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг
Ерөнхий зураач: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх
Балетмейстер: Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва
Сэтгэгдэл ( 0 )