“Балетын олимп”-д Монголын балетчид оролцож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

“Балетын олимп” гэгддэг Олон улсын балетын уралдаан Большой театрын тайзнаа болж байна.

1969 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж ирсэн энэхүү наадам зургаадугаар сарын 3-11-ний өдрүүдэд болно. Монгол Улсыг төлөөлөн тус тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцож байна.

Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин сүүлийн шалгаруулалтад тунан үлджээ. Төгсгөлийн шалгаруулалтад Ө.Мөнхжин Большой театрын симфони найрал хөгжимтэй Ц.Пунигийн “Корсар”, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын эрэгтэй гоцлоочийн вариацуудыг бүжиглэн өрсөлдөнө.

Ө.Мөнхжин нь ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.18) 2022 оны 06 сарын 12

Амжилт хүсье.

0  |  0
Top