"Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өчигдөр /2019.06.18/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа боллоо.
Тоглолтыг Засгийн газраас баталсан “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд БСШСЯ-ны дэмжлэгтэйгээр УДБЭТ, Монголын балетын холбоотой хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм.
Тоглолтод ОХУ-ын Буриад Улс, Өмнөд Солонгосын өсвөрийн балетчид, Монголын Улсын Консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Сильфида, G-river, Khongor's ballet зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцлоо.
Монголын балетын холбоо нь гадаадын болон Монголын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэлхийд өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд анх санаачлан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан “Spirit of ballet” гала тоглолтыг зохион байгуулж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )