Дуурь, бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлооч Ө.Мөнхжин Олон улсын балетын XIV уралдаанд амжилттай оролцон, “Дипломант” болж, Монголын балетын хөгжлийн түвшин, балетчидын ур чадварыг дэлхийн тавцанд цуурайтууллаа.
1969 оноос 4 жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг тус уралдаан Большой театрын тайзнаа 2022 оны зургаадугаар сарын 03-аас 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч О.Анужин /МУГЖ/, Балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Д.Нацагдорж /МУСТА/ Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга нар амжилттай оролцсон. Тэднээс эрэгтэй ганцаарчилсан төрөлд Балетын гоцлооч ӨЛЗИЙЖАРГАЛЫН МӨНХЖИН “Тусгай байр” эзэлж “Дипломант” боллоо.
Ө.Мөнхжин нь ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт балетын жүжигчнээр ажиллаж байна.
Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдахад: 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг бн. Соло төрөлд Оросуудын дараа л жагссан бн
balet u hh?