“Хунт нуур” балетад шинэ ХАНХҮҮ төрнө

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын энэ сарын хуваарьт тоглолтод П.И Чайковскийн "Хунт нуур" балет багтаж байгаа. "Хунт нуур"-ын гол дүрд театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг нар тоглохоор болжээ.

Театрын гоцлооч Ө.Мөнхжин 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн ба 2018 оноос ДБЭТ-т ажиллаж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд “Щелкунчик” балетын Принц, “Хунт нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хааны дүр бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч юм.

Ө.Мөнхжингийн хувьд ОХУ-д суралцаж байх хугацаандаа “IBCC-2017” балетын тэмцээнд оролцож, тусгай байр, өнгөрсөн сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртэж байсан. 

 Шинэ ханхүүтэй “Хунт нуур” балетыг энэ сарын 9-нд УДБЭТ-т тоглоно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top