Монгол залуу Японы ОЮУТНЫ ЁКОЗҮНА боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Энэ амралтын өдрүүдэд Японы Сайтамад Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээн боллоо.
 


Хувийн барилдаанд Nihon Taiku их сургуулийн дөрөвдүгээр дамжааны монгол оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр түрүүллээ.

П.Дэлгэрбаяр хагас шигшээд Казахстаны Ерсин Балтагулыг, финалд Чюүдай их сургуулийн бөх Нишикаваг давж, Оюутны ёкозүна цол хүртлээ. Ингэснээр тэр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болж байгаа юм. Ерсин Балтагул нь манай аварга Асашёорюүгийн оюутны сүмод оруулсан бөх билээ.
 


П.Дэлгэрбаяр NHK телевизэд ярилцлага өгөхдөө “Их сургуулиа ирэх жил төгсөх болохоор сүүлийн жилдээ сайн барилдья гэж хичээлээ. Би чөлөөт бөх суурьтай болохоор анх татах, зайлах, ухрах мэх их байсан ч энэ жилээс түлхэх, түрэх дасгал их хийсэн. Ирэх нэгдүгээр сард болох Японы аварга шалгаруулах сонирхогчдын сүмогийн тэмцээнд орсныхоо дараа мэргэжлийн сүмод орно” гэж хэлсэн байна.

П.Дэлгэрбаяр чөлөөт бөхөөр 120 кг-ийн жинд Японы ахлах сургуулиудын аварга болж байжээ.

Гадаадын бөхчүүдээс хамгийн сүүлд манай Б.Төрболд Оюутны ёкозүна болж байлаа. Одоо Б.Төрболд Миторюү нэрээр жюүрёод барилдаж байна.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(203.23.49.5) 2020 оны 11 сарын 11

Minii dvv mundag shvv oshoo ih amjilt hvsii

1  |  0
sss(66.181.179.200) 2021 оны 06 сарын 22

.buruu bichihiimaa deegiig asa oruulsiin uul n zindaa anhaar

1  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 11

Амжилт залуу минь урагшаа.

1  |  0
g(24.252.135.173) 2021 оны 06 сарын 22

UUU oilgomjgui Kazak outan buh Asashurog outnii sumod oruulsan genee

3  |  0
Top