Шёохэй Оно: Мэдээж олимпод дараалан түрүүлэх зорилготой

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Японы жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй олимпын шигшээ баг энэ сарын 9-нөөс цугларалтад гарлаа. Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Иноүэ Косэй “Энэ удаагийн цугларалтын гол зорилго бол бөхчүүд, тамирчдын биеийн байдал ямар байгааг мэдэх. Дараа нь тамирчин бүрт тохирсон бэлтгэлийн хуваарь гаргах юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Шигшээ багийн тамирчдаас сэтгүүлчдийн анхаарлыг хамгийн их татсан нь олимпын аварга Шёохэй Оно байлаа. Оно тэмцээний өмнө үсээ засуулдаг заншилтай. Тэмцээн уралдаангүй хагас жил өнгөрсөн тул үс нь ургаж, урт болсон байв.

Тэрбээр сэтгүүлчдэд “Нихон Бүдокан гэсэн алдарт ордонд олимпын хошой аварга болох нь миний зорилго. Мэдээж багийн тэмцээнд ч алтан медаль авах болно” гэж ярьлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(202.126.88.149) 2020 оны 11 сарын 11

Manai tsogtoo sawchaasai

0  |  0
Top