Хокүсэйхо: Санданмэд ч түрүүлэх зорилготой

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

“Миягино” дэвжээний монгол бөх Э.Даваанинж хэмээх Хокүсэйхо (18 настай. 158 кг жинтэй. 2 метр өндөр) санданмэ зиндаанд анхныхаа ялалтыг авлаа.

Хокүсэйхо санданмэгийн зүүн жигүүрийн 21-т бичигдсэн байгаа. Мүсашигава дэвжээний Накашимаг ёрикири мэхээр ялсныхаа дараа сэтгүүлчдэд “Урьд өмнөх шигээ л өдөр бүрийн барилдаандаа анхаараад явна. Тэмцээний өмнө их аварга Хакүхо анхааралтай сайн барилдаарай гэж захисан. Энэ башёд ч гэсэн түрүүлмээр байна” гэж хэлсэн байна. Түүний зорилго нь нэг жилийн дотор жюүрёод дэвших гэнэ.  

Хокүсэйхо нэрийг түүнд их аварга Хакүхо өгсөн бөгөөд Хакүхогийн Хо ханзыг нэрдээ оруулжээ. Таван настайгаасаа Японд амьдарсан. Японы Хоккайдод сүмо барилдаж эхлэн, Хакүхогийн зөвлөгөөнөөр олон сайн сүмоч төрүүлсэн Тоттори Жёохокү сургуульд суралцжээ Р.Гантөгс багшийн шавь. Өнгөрсөн хоёр тэмцээнд жонокүчи, жонидан зиндаанд дараалан түрүүлсэн.

2020.03           Маэзүмо, 2-0

2020.07           Жонокүчи 18, 7-0 Түрүүлсэн         

2020.09           Жонидан 14, 7-0 Түрүүлсэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.171) 2020 оны 11 сарын 13

Цагаан хэл ам хүрэх вий? Бэртэл, гэмтлээс хол байг. Амжилт

1  |  0
Top