Асанояма гэмтэж, тэмцээнээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр комүсүби Тэрүнофүжид ялагдсан озэки Асанояма өнөөдрөөс тэмцээнийг орхилоо. Асанояма энэ башёд эхний хоёр өдрийн байдлаар 1 даваа, 1 унаатай байлаа. Асанояма анх удаа гэмтлийн улмаас тэмцээнээс гарч байгаа нь энэ юм.

Түүнийг Тэрүнофүжид ялагдсаны дараа тайлбарлагч Китанофүжи “Үнэхээр бүр сэтгэлээр унамаар муу барилдлаа. Хэлэх үг алга. Тэмцээний өмнө бөхчүүдийн хамтарсан бэлтэл болж, гэмтэлтэй ёкозүна Хакүхо хүртэл оролцож байхад Асанояма ирээгүй. Өнгөрсөн башёд гурав дараалан унахад нь би хатуу үг хэлсэн. Харин тэр шүүмжлэлийг хүлээн аваагүй бололтой” гэж шүүмжилсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярцогт(202.55.188.87) 2020 оны 11 сарын 13

Угаасаа дийлэхгүй Ган-эрдэнэт сайн байгаа

0  |  1
Top