Японы нийслэл Токиод болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний хоёр дахь өдрийн нэгэн сонирхол татсан барилдаан нь Энхо, Кайсэйгийн барилдаан байлаа.
Миягино дэвжээний Энхо өөрөөсөө 100 кг хүнд Кайсэйтэй барилдахдаа тачиай дээр 2 метр өндөр бразил залуугийн мөрөнд хүртэл үсэрч, давуулан, мавашины барьц авах гэж оролдсон ч чадсангүй.
Кайсэй барилдааны дараа “Энхо юу ч хийж мэдэх бөх тул тун болгоомжтой золгосон. Доогуур шумбаад ороод ирэх байх гэж бодтол дээгүүр нисэхээр нь их гайхлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )