Оюутны ЁКОЗҮНА П.Дэлгэрбаярыг Nihon Taiku сургууль хүлээж авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон Nihon Taiku их сургуулийн дөрөвдүгээр дамжааны монгол оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаярыг сургуулийнх нь захирал Мацүнами Кэнширо хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Тус сургуулийн сүмо бөхийн багийн дасгалжуулагч Сайто Казүо “Манай П.Дэлгэрбаяр улам хүчтэй болно. Ирээдүйтэй сайн бөх” гэж ярьсан байна.  

П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болж байгаа юм. Ирэх жил сургуулиа төгсөөд мэргэжлийн сүмод орох гэнэ.

Гадаадын бөхчүүдээс хамгийн сүүлд манай Б.Төрболд Оюутны ёкозүна болж байлаа. Одоо Б.Төрболд Миторюү нэрээр жюүрёод барилдаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G(133.106.76.216) 2020 оны 11 сарын 12

Ниттайдай(япон биен тамирийн их сургууль?

0  |  0
О(202.126.89.240) 2020 оны 11 сарын 10

Нихон Таиикү их сургууль Ниттайдай

0  |  0
Top