Растислав Бозик дасгалжуулагчаар удирдуулсан Монголын үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэн явагдаж байна.
Энэ удаагийн цугларалт Словакын мэргэжилтэн Растислав Бозик Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсноос хойшх хоёр дахь бэлтгэл нь юм.
Цар тахлаас хамааран ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр албан ёсны нөхөрсөг тоглолт хийх боломжгүй байгаа ч манай залуус бэлтгэлээ үргэжлүүлсээр байна.
10 сарын 28-нд эхний нэгдсэн бэлтгэл өндөрлөсөн бөгөөд эдгээр өдрүүдэд тамирчид багийн фитнесс дасгалжуулагч болон эмч нарын багтай хамтран хувийн бэлтгэл сургуулилтаа хангаж, бэртэл гэмтлийн эмчилгээгээ хийлгэж байна.
Манай шигшээ баг ирэх жил ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шат, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд оролцох юм гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )