Япон жүдо анх удаа цэнхэр, цагаан жүдоги хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Японы жүдо бөхийн олимпын шигшээ баг эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байгаа.

Энэ жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпын багт багтах юм. Хоёр тамирчны халз барилдааныг 12 дугаар сарын дундуур Токио хотын Кодоканд зохион байгуулна. Гэхдээ тэд өнгийн жүдогитой барилдах болжээ. Марүяма Жёоширо цагаан, Абэ Хифүми цэнхэр өнгийн өмсгөлтэй барилдах болсон байна.

Японд УАШТ, Кодокан цом зэрэг дотоодын том тэмцээнүүдэд уламжлалт цагаан жүдогиг л зөвшөөрдөг. Харин Олон улсын жүдо бөхийн холбооноос 1998 оноос эхлэн өнгийн жүдоги хэрэглэх дүрэм гаргасан билээ. Учир нь цэнхэр, цагаан өмсгөлтэй барилдсанаар шүүгч, үзэгчид тамирчдыг ялгахад хялбар, шүүлтийн алдаа багасна, телевизээр дамжуулахад ойлгомжтой гэж үзсэн юм. Тиймээс 2000 оны Сиднейн олимпын наадмаас олимпод ч өнгийн жүдоги хэрэглэдэг болсон.

Японы жүдо бөхийн холбооноос эртний уламжлалаа даган, цагаан жүдоги л хэрэглэдэг дүрмээ хамгаалсаар ирсэн. Гэвч аравдугаар сарын 31-нд болсон Кодокан Цомын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн финалд цахилгаан самбар, шүүлтийн алдаа маш их маргаан дагуулсан. Тиймээс энэ удаад өнгийн жүдоги хэрэглэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ар(202.126.89.20) 2020 оны 11 сарын 14

Найруулгын алдаатай юм биш үү\n

0  |  0
(59.153.113.219) 2020 оны 11 сарын 12

Утга найруулга үгийн алдаа хэцүү юмаа

1  |  0
Top