Чөлөөт бөхийн ДАШТ-ийг Дэлхийн Цом болгон зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх 12 дугаар сарын 12-20-нд Сербид явагдахаар төлөвлөгдсөн чөлөөт бөхийн ДАШТ-ийг цар тахлын улмаас зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх талаар хуралдлаа.

Халдварын хоёр дахь давлагаа дэлхий нийтийг хамарч байгаа, ДАШТ-д оролцох багуудын тоо цөөрсөн тул энэ жил ДАШТ-ийг Дэлхийн Цом болгон зохион байгуулах болсон байна.

ДАШТ-д оролцох эсэхээ холбоод энэ сарын 5-нд мэдэгдэх ёстой байсан. Учир нь 2019 оны ДАШТ-ий шилдэг 10 орны найм нь, мөн өнгөрсөн жилийн дэлхийн аваргад оролцсон тамирчдын 70 хувь нь мэдүүлэгт багтсан тохиолдолд л ДАШТ-ийг зохион байгуулах болоод байсан юм. Коронавирусний улмаас олон орны Засгийн газар хөл хорио тогтоосон байгаа тул холбоод ээлж дараалан татгалзжээ. Зарим улсын тамирчдад Серби орох зам тээвэр олдсонгүй.

Тиймээс 12 дугаар сард Сербид очиж чадсан болон очих хүсэлтэй багуудын хооронд хувийн Дэлхийн Цомын тэмцээний системээр тэмцээн явагдана. Шагналын сан маш өндөр буюу 300 мянган швейцар франк гэж ДБНХ-ноос мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top