АНУ-ын Калифорнийн Спортын комиссоос энэ сарын 7-нд Лос-Анжелес хотод болсон тэмцээнд Кубын Луис Ортист эхний үеийн 46 секундэд ялагдсан америк боксчин Александр Флоресын шагналыг олгосонгүй. Учир нь түүнийг ялагдлыг сэжигтэй гэж үзсэн байна.
Ортис баруун гарын хажуугийн цохилт хийхдээ тонгойсон Флоресын нүүрэнд гарын булчингаар оносон. Флорес унаад тулааныг цааш үргэлжлүүлэхээс татгалзсан юм. Дараа нь тэр Ортисийн цохилтын дараа нүд харанхуйлж, хөл хөдлөхгүй болсон гэж ярьсан билээ.
Ортис 2019 оны 11 дүгээр сараас хойш анх удаа рингэнд гарсан нь энэ байлаа. Тэр 32 ялалт (27-КО), хоёр ялагдалтай болсон бол Флорес 18 ялалт (16-КО), 3 ялагдалтай болж байгаа юм.
Ortiz delivers the
Сэтгэгдэл ( 0 )