Ирэх 12 дугаар сард Сербид явагдах байсан чөлөөт бөхийн ДАШТ-ий оронд Дэлхийн Цом тэмцээн зохион байгуулахаар болсноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарласан. Олон шилдэг баг цар тахлын улмаас Сербид очихоос татгалзсан тул ийм шийдвэр гаргасан билээ.
ДАШТ-д оролцох шигшээ багаа тодруулаад бэлтгэлдээ гараад байсан Иранд энэ мэдээний дараа шигшээ багийн цугларалтаа тараалаа. Ойрын үед Ираны бөхийн холбооноос тамирчдаа эрсдэлд оруулан байж, Дэлхийн Цомд оролцох эсэхээ шийднэ. Оролцохоор болбол шигшээ багийн цугларалтыг дахин эхлүүлэх ч магадлал тун бага байна.
Иранд цар тахлын байдал хүнд хэцүү байгаа. Шигшээ багийн дасгалжуулагч Голамреза Мохаммади болон хоёр туслах дасгалжуулагч нь коронавирусний халдвар аваад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )