Энэ сарын 1-нд Тувагийн Кызылд ОХУ-ын БХЯ-ны Цомын төлөө сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн явагдсан. Тэмцээнд армийн найман баг оролцож, ЦСКА баг түрүүлжээ.
ЦСКА багийн бүрэлдэхүүнд дэлхийн хошой аварга Заурбек Сидаков (74 кг) барилдаж, аварга болсон юм.
Заурбек Сидаков өнгөрсөн наймдугаар сард хуримаа хийсэн ч хуримын ёслолын үеэр сүйт бүсгүйнх нь нүцгэн зураг, бичлэгүүд зочдынх нь утсанд ирснээр сүйт бүсгүйгээ хөөн гаргаж, том шуугиан болсон билээ. Шуугианы дараа Сидаков ууланд гарч, хэсэг сураггүй болсон. Дараа нь шигшээ багтаа эргэн ирсэн юм.
Тувад зочилсон Заурбек Сидаковын сонирхлыг морин хуур ихэд татсан байна.
Сэтгэгдэл ( 0 )