Беларуст олимпын мөнгөн медальт тамирчнаа баривчиллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Ерөнхийлөгч Лукашенкогийн эсрэг тэмцсэн Беларусын тамирчид баривчлагдсаар байна. Энэ удаад тус улсын Гавьяат тамирчин, арван төрөлтийн олимпын мөнгөн медальт Андрей Кравченко 10 хоногийн хугацаатай баривчлагдлаа.

Түүнийг Минск хотод Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж буруутган, Жодино хотын мөрдөнд хорьжээ.

Одоогийн байдлаар Лукашенкогийн эсрэг захидалд гарын үсэг зурсан найман тамирчин захиргааны арга хэмжээ авхуулж, хоригдоод байгаа юм.

  • Тайланд боксын улсын аварга Иван Ганин – 10 хоног
  • Эмэгтэй НБА лигийн дэд аварга Елена Левченко – 15 хоног
  • Рагбийн шигшээ багийн ахлагч Мария Шакуро – 10 хоног
  • Жүдогийн дасгалжуулагч Константин Полей – 10 хоног
  • Тайланд боксын дэлхийн аварга Юрий Булат – 15 хоног
  • Муай-тай, кикбоксын улсын аварга Александра Ситникова – 10 хоног
  • Америк хөлбөмбөгийн улсын аварга Игорь Бояр – 15 хоног

Лукашенкогийн эсрэг захидалд нийт 1000 тамирчин, дасгалжуулагч гарын үсэг зурснаас ихэнх нь ажлаасаа халагдаж, гадаадын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top