Азийн хөлбөмбөгийн холбооноос (AFC) Монголын Unitel групптэй гэрээ байгуулснаа зарлалаа. Гэрээ ёсоор Unitel тус холбооны зохион байгуулж байгаа тэмцээнүүдийг 2021-2024 онд нэвтрүүлэх, дамжуулах эрхтэй болж байгаа юм.
Үүнд: ДАШТ болон Тивийн аваргын тэмцээний Азийн бүсийн тоглолт, Азийн Аваргуудын лиг, 2021 оны Азийн Цом, 2023 оны Азийн Цом, U23 насны 2022, 2023 оны Азийн Цом зэрэг шигшээ баг, клубийн тоглолтууд багтжээ.
Unitel групп UniLive, Look TV Unitel сувгаар тэмцээн, уралдааныг шууд дамжуулах болно.
Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Виндзор Жон “Бид Монголтой хамтран ажиллах болсондоо их баяртай байна. Монгол бол Азийн хөлбөмбөргийн хамгийн ирээдүйтэй багийн нэг билээ” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт хүсье