Давит Модзманашвили 2026 он хүртэл барилдах эрхээ хасууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Гүржийн уугуул, 2017 оноос Узбекистаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Давит Модзманашвилигийн барилдах эрхийг допингийн хэргээр 2026 он хүртэл хассанаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдээллээ.

Давит 2012 оны Лондоны олимпод 120 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн ч 2019 онд тус олимпын шинжилгээг дахин хийснээр допинг хэрэглэсэн байсан нь илэрсэн.

Сонирхолтой нь 2017 оноос хойш Модзманашвили Узбекистаны шигшээ багт барилдаж, Азийн наадмын аварга (2017, Ашхабад, Туркменистан), Азийн аварга (2018, Бишкек, Киргиз) болж, Азийн наадмын (2018, Жакарта, Индонез) хүрэл медаль хүртсэн  юм.

Энэ сарын 9-нд тэр 34 нас хүрсэн. Шийтгэлийн хугацаа дуусах 2026 оны аравдугаар сарын 2-нд тэр 40 настай байх тул тамирчны замнал нь өндөрлөсөн нь ойлгомжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СУДЛААЧ ИРГЭН(202.9.46.14) 2020 оны 11 сарын 14

тухайн үедээ илрээгүй байж долоон жилийн дараа илрээд байхдаа яахавдаа энэ допингийн хороо гэж шал дэмий худалаа айгуулааг байна аа одоо спорт ямахч сонирхогүй ххүхэд багачуудын наадгй боллоодоо олип хийх ч хэрэг алга

0  |  0
СУДЛААЧ ИРГЭН(202.9.46.14) 2020 оны 11 сарын 14

тухайн үедээ илрээгүй мөртлөө 7 жилийн дараа илрээд байхдаа яадаг байна бэ энэ допингийн хороо гэ шал худлаа байгуулага байна шүү

0  |  0
Top