Хүнд бэртлээ даван туулаад жюүрёо зиндаанд эргэн ирсэн уран барилдаанч Үра сүмо сонирхогчдыг өчигдөр нэгэн мэхээр баярлууллаа.
ИЗОРИ хэмээх энэ мэхийг мэргэжлийн сүмогийн дээд хоёр зиндаанд хамгийн сүүлд 1993 оны нэгдүгээр сарын тэмцээний 12 дахь өдөр жюүрёогийн Томонохана хийж байжээ. Харин макүшитагаас доош зиндаанд бол одоо жониданд байгаа Сатонофүжи нийт 16 удаа хийж, ялж байсан гэнэ. Хамгийн сүүлд тэр 2020 оны долоодугаар сарын башёд энэ мэхээр давж байжээ.
Харин Үра сонирхогчдын сүмод изори мэх их хийдэг байсан тул нэг хэсэг “Изори Үра” нэртэй болсон байсан ч мэргэжилд ороод өчигдөр л анх удаа энэ мэхээр давсан байна. Бага сургуульд чөлөөт бөхөөр хичээллэж байхдаа сурсан мэх нь гэнэ.
Ингээд Үра изори мэхээр Кёкүшюүхог давсан барилдааныг зургаар сонирхоцгооё.
Сэтгэгдэл ( 5 )
Суганд нь эргээд сэжэж хаясан бна
Суганд сэжсэн
сэжсэн байна.
Ойлгомжгүй гарчиг вэ
Өмсчихсөн юм байна.