Хабиб дүрмээ баримтлахыг жолооч нарт уриалав

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов инстаграм хуудсаараа дамжуулан, замын хөдөлгөөний дүрэм сахихыг уриаллаа.

Тэрбээр машин барьж байгаа зургаа тавьж, “Манай Дагестанд маш их замын осол гарч байна. Хурд хэтрүүлж, дүрэм зөрчихөөсөө өмнө гэрт чинь таныг хүлээж байгаа ойр дотнын хүмүүсээ санаарай” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top