Нэг. Зорилго:
Дотоод хэргийн их сургууль, сургалт захиалагч агентлаг, байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүнийүүрэг оролцоо, тэдний хуулиар хүлээлгэсэн үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй зүйлс, гарах арга замыг тодорхойлох, сонсогч, эрдэмтэн судлаач, багш, Онцгой байдлын байгууллагад алба хаагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээний хурлын зорилго оршино.
Хоёр. Хамрах хүрээ:
Илтгэлийг хэлэлцүүлэхэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль, Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчид, төв, орон нутгийн Онцгой байдлын газрын ахлагч бүрэлдэхүүн оролцож, илтгэл хэлэлцүүлнэ.
Гурав. Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага:
Нийтлэг шаардлага:
- Илтгэл нь Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартын дагуу бичигдсэн байна. Байгууллагын стандартыг www.uia.gov.mn сайтын хууль, эрх зүй цэсний дүрэм, журам гэсэн сонголт руу орж танилцах;
- Илтгэлийн хуудасны тоо 8-10;
- Сүүлийн үеийн танилцуулгат слайдыг ашиглан нийтэд үзүүлэхээр бэлтгэсэн байх;
- Илтгэлийн эхийг Microsoft Word программ дээр хэвлэмэл болон файлаар мөн нийтэд танилцуулах presentation файлаар авна.
Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага:
- Илтгэлийг сэдвийн хүрээнд бичсэн байх;
- Сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөн авч үзсэн байх;
- Судалгааны ажил нь бодит баримт, тодорхой судалгаанд үндэслэсэн байх;
- Шинэлэг санаа, тулгамдсан асуудлуудыг дэвшүүлж, гарах арга замыг тодорхойлсон дүгнэлттэй байх.
Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал:
- Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтийг харгалзана.
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал;
- Тулгамдаж буй асуудлыг бодитоор үнэлж, үр нөлөө үзүүлэхүйц санал дэвшүүлсэн байх;
- Судалгаа хийсэн, харьцуулсан тоо баримт үндэслэсэн байх;
- Үндэслэл гаргаж, нотолсон байдал;
- Логикийн хувьд зөрчилгүй байх;
- Практикт ач холбогдолтой байх;
- Илтгэх ур чадвар, хугацаа /1 илтгэгч-10 минут/ баримтлах;
- Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйн алдаагүй байх;
- Нийтэд үзүүлэх танилцуулга сүүлийн үеийн программ ашигласан байдал зэрэг болно.
Шалгаруулалт:
- Шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтыг шүүгч нарын бүрэлдэхүүн нийт илтгэлийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, нэгдүгээр шатанд шалгарсан илтгэлийг 11 дүгээр сарын 30-нд зарлана.
- Нэгдүгээр шатанд шалгарсан илтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн15:00 цагт Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Боловсрол хөгжлийн төв”-д болон covid19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч цахимаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн ахлах багш, ахмад Б.Цэнд /88043927/ btsend53@gmail.com, лаборант, цагдаагийн дэд ахлагч Ц.Аззаяа /99271342/ a.zuzu.z29@gmail.com хаягаар файлаар ирүүлнэ.
Мөн Онцгой байдлын байгууллагаас оролцож байгаа ахлагч бүрэлдэхүүний илтгэлийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гантулга /92010440/-д gantulga.gov@gmail.com хаягаар хүлээн авна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )