Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан улсын онцгой объектуудын бэлэн байдал, ундны усны аюулгүй байдал, ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшинд МХЕГ-ын Шуурхай штабаас хяналт шинжилгээ хийж байна.
Энэ ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бохир ус орох, гарах хэсгээс дээж авч, ХАБҮЛЛ-д хими, нян судлал, НЭМҮТ-ийн Полимиелитын лабораторид Коронавирусын (COVID-19) RNA илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна.
Төв цэвэрлэх байгууламжийн халдваргүйжүүлсэн бохир усанд үлдэгдэл хлорыг газар дээр нь тодорхойлоход 0.94 мг/л байгаа нь “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага” MNS 4943:2015 стандартын шаардлага хангаж байна. Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус хүлээн авах хотын болон шинэ захын насос станц, лаг усгүйжүүлэх байгууламжийн хэсэг, механик цэвэрлэгээ хийсний дараа, бохир ус цэвэрлэгдээд гарах хэсэгт хлоржуулах үйл ажиллагаа хийгдэж байна.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )