Европын 3 удаагийн аварга, ОХУ-ын Гавьяат тамирчин, Тувагийн уугуул, Туркийн шигшээ багийн бөх Опан Владимирович Сат буюу Чингисхан Эрдоаны нэгэн зураг цахим ертөнцөд олны анхаарлыг татлаа.
Опан Сат 2014 онд Туркийн иргэншил авч, нэрээ Чингисхан Эрдоан болгон сольсон юм. Нэрээ хэрхэн сольсон талаар тэр 2018 онд ингэж ярьж байлаа.
ЧИНГИСХАН ЭРДОАН: НЭРНЭЭСЭЭ БОЛООД МОНГОЛД БОЛДОГ ТЭМЦЭЭНД ОРОЛЦДОГГҮЙ
2018 он
ОХУ-ын Тувад чөлөөт бөхийн “Төв Азийн Цом” тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд ОХУ-ын гавьяат тамирчин, Европын 3 удаагийн аварга, тува бөх Опан Сат оролцсон нь нутгийн олны сонирхлыг татлаа. Опан Сат 2014 оноос Турк улсын иргэн болж, тус улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Тэр иргэншлээ төдийгүй нэрээ ч сольсон. Гэхдээ манай их хаан Эзэн Богд Чингис хааны нэрийг авч, Чингисхан Эрдоан нэрээр барилддаг болсон билээ. Түүний шинэ нэрийг тувачууд шүүмжилж, эх оронч бус үзэл гаргалаа гэж загнах хүн ч байсан.
Одоогийн байдлаар Туркийн шигшээ багт тува залуугаас гадна Ингушетийн Яшар Селим (Колой Кортоев, 86 кг), Ислам Килич (Ислам Цароев, 74 кг), дагестан бөх Шамиль Ахмедов (Шамиль Эрдоан) нар барилдаж байгаа. Бүгд л бас нэрээ сольцгоосон.
Опан Сат Чингис хааны нэрийг авахад асуудал гараагүй бол харин Эрдоан нэртэй болох гэж нэлээд хөөцөлджээ. Түүний багийн эзэд Ерөнхийлөгч Эрдоаны гэрбүлд хандаж байж, ийм нэр зүүх эрх авсан гэнэ.
Тувагийн сэтгүүлчид түүнээс яагаад нэрээ Чингисхан болгон өөрчилсөн талаар сонирхоход тэр “Энэ бол маш том үүрэг, хариуцлага юм. Үнэнийг хэлэхэд надад Монголын ард түмний өмнө эвгүй байдаг. Тийм болохоор би Монголд болдог тэмцээнд оролцдоггүй. Нэр сольж болох ч иргэншил өөрчилнө гэдэг том зүйл. Зарим хүн намайг урван тэрсэллээ гэдэг ч тамирчид бидний хувьд гадаад орны өмнөөс барилдлаа гээд хэнд ямар ч муу зүйл хийгээгүй шүү дээ. Африк, Европын орны өмнөөс тэмцээнд орлоо гээд бид ээжийнхээ хүү хэвээр үлдэнэ. Дасгалжуулагч багш минь надад нэр өгөхдөө мэдээж сайн санааны үүднээс л өгсөн байгаа. Өөр соёл иргэншилтэй орны хүн мөртлөө багш минь Чингис хааныг их хүндэлдэг. Түүний хувьд Чингис хаан гэдэг нэр ялгуусан ялалттай холбоотой” гэж ярьж байв.
Сэтгэгдэл ( 6 )
Xeniig aluurchin gd bna muu gulug..Erdoganiig blgui dee ain..
Turkuud bol Ghingiz haaniig hundlen deedeldeg mongold elegtei soeltoi ard tumen um shuu..tuuhee medegui haranhui buduuleg har mass bol door muuhai um bichjee..muu l baina..tegehed eronhiilogchiin ger bul hurtel tuva zaluud hundetgeltei handsan baina
Сайн байна
Хараал идсэн алуурчны нэр авдаг тэнэг л бндаа
Tuwa bol bifnii l neg Udam surwalj ni hd ih eed bgasm blgui
fucking turkish terrorist