“Гол нь ялалт биш, оролцох” гэсэн олимпын наадмын үндсэн зарчим бий. XIX зууны сүүлээр Пьер Кубертен олимпын наадмыг дахин сэргээхдээ зөвхөн сонирхогч тамирчдыг оролцуулдаг байлаа. Мөнгөөр тоглодог мэргэжлийн тамирчдад олимпод орох боломж байсангүй. 1972 онд Канадын ҮОХ хоккейн төрлөөр оролцохоос татгалзана гэж заргалдсан байдаг. Учир нь ЗХУ-ын хоккейчид үнэхээр шилдэг тамирчид байсан бол Канадын мэргэжлийнхэн тэдэнтэй тоглох боломжгүй, оюутнуудаа л илгээхээс өөр аргагүй байв.
Ингээд энэ дүрэм өөрчлөгдөж, одоо мэргэжлийнхэн ч олимпод оролцдог болсон. Тамирчдаа амжилттай сайн өрсөлдүүлэхийн тулд улс орнууд шагнал амалдаг болжээ. Зарим оронд машин, байр амалдаг ч энэ удаад мөнгөн шагналыг л танилцуулъя.
Ямар ч мөнгөн шагналгүй Скандинавын орнуудын тамирчид хэдэн зуун мянган ам.долларын шагналтай Малайзийн тамирчинтай шагналын тавцанд хамт зогсвол ямар бодол төрдөг бол?
Сэтгэгдэл ( 0 )