Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас нөгөө ертөнцөд очсон хойноо ч үлдээсэн соёлын өв нь их хэмжээний мөнгө оруулсаар байгаа алдартнуудын жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Поп хөгжмийн хаан Майкл Жексон найман жил дараалан чансааг тэргүүлсэн байна.
2020 оны жагсаалтын эхний 10-т рэп дуучин Juice WRLD ($15 сая), сагсан бөмбөгч Коби Брайант ($20 сая) нар багтжээ. Энэ жагсаалтыг 2019 оны аравдугаар сарын 1-нээс 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл орсон орлогын хэмжээгээр гаргажээ.
1. Майкл Жексон — $48 сая
Нас барсан өдөр: 2009 оны 6-р сарын 25 (50 настайдаа)
Жексоны Mijac Music болон Sony-той байгуулсан урт хугацааны гэрээ орлогын 70 хувь болж байна.
2. Теодор Сьюз (Доктор Сьюз) — $33 сая
Нас барсан өдөр: 1991 оны 9-р сарын 24 (87 нас)
Хүүхдийн зохиолч Сьюзийн амьд ахуйдаа кино, телевизтэй байгуулсан гэрээ нь ар гэрт нь асар их хэмжээний орлого оруулсаар байна. Түүний ном 2020 онд 6 сая хувь зарагджээ.
3. Чарльз Шульц — $32,5 сая
Нас барсан өдөр: 2000 оны 2-р сарын 12 (77 нас)
Америкийн шог зураач Шульцийн баатрууд (Чарли Браун, Снупи) хямдхан биш. 2020 оны түүний орлого Снупийн шинэ цувралыг гаргасан Apple TV + болон хуучин сонгодог хүүхэлдэйн киноноос нь орж иржээ.
4. Арнольд Палмер — $25 сая
Нас барсан өдөр: 2016 оны 9-р сарын (87 нас)
Алдарт гольфчин Палмерийн нэрийн ундаа Arizona Beverages, зохиогчийн эрх ийм мөнгө олсон байна.
5. Элвис Пресли — $23 сая
Нас барсан өдөр: 1977 оны 8-р сарын 16 (42 нас)
Коронавирус Элвисийн их гүрэнд хохирол учруулж, өнгөрсөн жилийн 2-р байрнаас 5 болтол буулгасан. Түүний гэр музей Грейсленд жилд 10 сая ам.доллар оруулдаг ч энэ жил хоёр сар хаагдаж, одоо ч хөл хорионд ороод байгаа юм.
6. Коби Брайант — $20 сая
Нас барсан өдөр: 2020 оны 1-р сарын 26 (41 нас)
Лейкерс багийн домог Коби нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа Nike-ийн түүний дүрстэй бүх бараа маш хурдан зарагдсан. Намтар ном нь ч энэ жил 300 мянган хувь борлогдсон юм.
7. Жаред Хиггинс (Juice WRLD) — $15 сая
Нас барсан өдөр: 2019 оны 12-р сарын 8 (21 нас)
Juice WRLD нэрээр алдаршсан рэп дуучин Жаред Хиггинс нас барсан хойноо алдаршихын үлгэр жишээг харуулсан гэхэд болно. Түүний гурав дахь цомог Legends Never Die нас барсан хойно нь худалдаанд гарч, Billboard-ийг тэргүүлж, таван дуу Hot 100-ийн хит парадын эхний 10-т багтсан.
8. Боб Марли — $14 сая
Нас барсан өдөр: 1981 оны 5-р сарын 11 (36 нас)
Регги хөгжмийн домгийн гэр музей, түүний нэрийн брэнд чихэвч, өсгөгч, түүний дүрстэй цамц, асаагуур, цомгууд нь ар гэрт нь 14 сая ам.доллар оруулжээ.
9. Жон Леннон — $13 сая
Нас барсан өдөр: 1980 оны 12-р сарын 8 (40 нас)
Амиа алдсанаас нь хойш 40 жил өнгөрсөн ч Beatles-ийн хөгжим мөнгө оруулсаар байна. Хамтлагийнхаа хамгийн алдартай дуунуудын зохиогчийн эрхийг эзэмшдэг байсан нь энэ орлогын гол үндэс.
10. Prince — $10 сая
Нас барсан өдөр: 2016 оны 4-р сарын 21 (57 нас)
2020 онд түүний The Purple One цомог 700 мянган хувь зарагдсан байна.
11. Фредди Меркьюри — $9 сая
Нас барсан өдөр: 1991 оны 11-р сарын 24 (45 нас)
2018 онд гарсан Богемская Рапсодия кино болон Queen хамтлагийн дуу хөгжмөөс орсон мөнгө юм.
12. Жорж Харрисон — $8,5 сая
Нас барсан өдөр: 2001 оны 11-р сарын 29 (58 нас)
Лас-Вегасын Cirque du Soleil шоу түүний гол орлого.
13. Мерлин Монро — $8 сая
Нас барсан өдөр: 1962 оны 8-р сарын 4 (36 нас)
Түүний нэр, дүрийг Dolce & Gabbana, Zales, Lego Group зэрэг 100 брэнд ашигладаг.
Сэтгэгдэл ( 3 )
дараа нь Отгонбилэг
Хамгийн ядуу талийгаачдын жагсаалтыг монголын петровис Оюунгэрэл тэргүүлж байгаа. Монгол ядуу.
Монголоос ганцхан Чингис хаан маань л нас барсан хойноо орлого оруулж байна даа.