Сан-Мариногийн шигшээ багийн хамгаалагч Данте Росси сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө баярласан сэтгэлээ барьж дийлэлгүй, нулимс унагаажээ. Сан-Мариногийн шигшээ баг аравдугаар сарын 13-нд Лихтенштейнтэй 0:0 тэнцсэн, өчигдөр Гибралтарын багтай мөн хуурай тэнцэж, албан ёсны хоёр тоглолт дараалан гоол алдсангүй, ялагдсангүй. Энэ нь тус улсын хувьд түүхэн амжилт юм.
Данте Росси “Үнэхээр мөрөөдөл шиг байна. Нэмж хэлэх юм алга. Миний гэр бүл, эхнэр бүгд аз жаргалд умбаж байна. Шигшээ багийн бүх тоглогч, ажилтанд баяр хүргэе. Би энэ тэнцээг эх орондоо зориулж байна. Сан-Марино бол жижигхэн ч уудам сайхан сэтгэлтэй орон. Мөн найз нөхөд, гэр бүлдээ зориулж байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Жинхэнэ баярын нулимс.