ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр Дашнямтай өдөр

2020 оны 11 сарын 16

Билгийн тооллын Өвлийн тэргүүн Улаагчин гахай сарын 1, аргын тооллын арваннэгдүгээр сарын 16, Онгоц одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 08: 00 цагт мандаж, 17:14 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авалх, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 11 сарын 16

2020.11.16 ны өдөр шүү дээ.....

0  |  0
Top