Лос-Анжелес Лейкерс баг Оклахома-Ситигийн хамгаалагч Деннис Шредертэй ойрын үед гэрээ байгуулна гэж ESPN мэдээллээ.
Шредерийн оронд Лейкерс 2020 оны драфтын байраа, хамгаалагч Дэнни Гринтэй өгөх гэнэ. Өнгөрсөн улиралд герман залуу дунджаар 18,9 оноо авч, 4 оновчтой дамжуулалт өгч байлаа. Мөн шилдэг зургаа дахь тоглогчийн шагналд нэр дэвшсэн.
Лос-Анжелес Лейкерсийн домог Мэжик Жонсон энэ талаар “Багийн менежер Роб Пелинка сайн ажиллаж байна. Шредер бидэнд дахин аварга болоход тусална. Леброн, Энтони Дэвис, Шредертэй манай багийн хувьд ганцхан асуудал нь улирлын эхэнд фэнүүдээ талбай дээрээ хүлээн авч чадахгүй явдал” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )