Хавьер Машерано зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Аргентины “Эстудиантес” багийн тоглогч Хавьер Машерано зодог тайлснаа зарлалаа. Хавьер Испанийн “Барселона”, Английн “Ливерпуль”, “Вест Хэм Юнайтед”, Бразилын “Коринтианс”, Хятадын “Хэбей Чайна Форчун”, Аргентины “Ривер Плейт” багуудад тоглож байлаа.

“Эстудиантес” багийн албан ёсны хуудаст “Зодог тайлах цаг иржээ. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Би өөрийн ажлаа бүтэн 100 хувь гүйцэтгэсэн. Бүх юмаа зориулсан. Аргентинд харих боломж олгосон “Эстудиантес” багтаа баярлалаа” гэсэн түүний захидлыг нийтэлсэн байна.

Хавьер 2003 оноос Аргентины шигшээд тоглосон. Олимпын хошой аварга (2004, 2008) болж, ДАШТ-ий мөнгөн медаль (2014), 4 удаа Америкийн Цомын мөнгөн медаль хүртэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top