Хотоос хулгайгаар Хэнтийд очсон иргэдээс ХАЛДВАР илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.11.16/ хуралдлаа. Дараа нь тус аймгийн Шуурхай штабын дарга н.Идэрбат мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсээс коронавирусний халдварын шинжилгээ авахад эерэг гарлаа. Энэ хүмүүс нь энэ сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар ирсэн. Аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлж, Хэнтий аймгаас 70 км зайтай гэртээ байна гэх мэдээлэл байна. Шинжилгээ авсан, хоёр хүнээс эерэг гарсан. Үүнээс болж Хэнтий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаахаар боллоо. Томоохон зах, худалдааны төвийг бүрэн хаахаар шийдвэрлэж байна" гэж ярилаа. 

Түүнчлэн "Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийн хавьтлыг тодорхойлж эхэллээ. Баянхутаг сум болон аймгийн төвд хавьтал байх магадлалтай. Хавьтлын хүмүүсээс шинжилгээнүүдээ авч Дорнод руу явуулна. Хариу нь 24 цагийн дотор гарна. Энэ хугацаанд тайван гэртээ байх хэрэгтэй байна" хэмээн онцоллоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Top