Томас Бах: Хонгилын үзүүрт харагдах гэрэл нь Олимпын БАМБАР байх болно

2020 оны 11 сарын 16

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Японд айлчилж байна. Өнөөдөр өглөө Томас Бах Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзаж ярилцлаа.

Уулзалтын дараа тэрбээр Токиогийн олимпын наадам ирэх жил амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Томас Бах “Бид тамирчдыг аюул осолгүй олимпын наадамд оролцуулахын тулд олон арга хэмжээ авах болно. Одоо хүн төрөлхтөн цар тахлын улмаас хонгилд орсон мэт байгаа ч хонгилын үзүүрт харагдах гэрэл нь олимпын бамбар байх болно. Токиогийн олимп амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Коронавирусний эсрэг вакцин гарсан тохиолдолд ОУОХ-ноос аль болох олон тамирчинд хүргэх ажлыг хийх болно” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top