Г.Загдаад 6.2 жил, түүний эхнэрт нэг жилийн хорих ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох Шүүх хурал өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах санал гаргаж, шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан билээ. 

Шүүхээс өнөөдөр (2020.11.17) Г.Загдаад 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн тухайд тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Амарсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(106.101.193.235) 2020 оны 11 сарын 18

Болох ёстой юм ёсоороо болж. Нүгэл бузар булай нь дэлгэлээ гээд амь тавьсан 2бузар.

1  |  0
Билгээ(185.81.113.220) 2020 оны 11 сарын 18

Загдаа буруугүй.

2  |  1
Зочин (66.181.185.12) 2020 оны 11 сарын 18

ТЭР ЯДАРСАН ХҮМҮҮСТ УЛСААС ӨГДӨГ МӨНГӨӨР БАЯЖСАН ГЭДГЭЭ ОЙЛГООД ТЭДЭНД ХҮНЛЭГ ХАНДААД ,ХАРИЛЦАН ТАЛАРХААД БУРХАНДАА ,ТӨРТЙНХӨӨ СҮЛДЭНД ЗАЛБИРААД УХААНТАЙ БАЙСАН БОЛ БОЛОХ Л БАЙСАН. ХООСОН ЯДУУ БАЙСАН ХҮМҮҮС БАЯЖААД ИРЭХЭЭРЭЭ ААШ ЗАН ХУВИРААД ТӨРӨЛ АРИЛЖСАН ЮМ ШИГ БОЛДОГ ГЭЖ ҮНЭН ШҮҮ. ЯДАРСАН ХҮМҮҮС ЗАГДААГ БАЯЖУУЛСАН ШҮҮ ДЭЭ УГ НЬ

2  |  3
Ээээ(43.242.243.190) 2020 оны 11 сарын 18

Хохирогчийн зургийг ямар ч тод тавидаг юм сэтгүүлчээ өөрөө хүчиндүүлчээд байхад чинь ингэвэл яахуу

0  |  2
лл(202.126.88.69) 2020 оны 11 сарын 18

Болж дээ. Өдөр хоногоор баяжаад л ... байсан харагддаг юм. Луйвар л байж.

3  |  3
Top