ОХУ-д цар тахлын аюул намжихгүй байгаа тул дахин хөл хорионы арга хэмжээ авч эхэллээ. Манай улстай хил залгаа Буриад ч 14 хоногийн хөл хорио тогтоосон.
Өнөөдөр өглөөний байдлаар Буриадад 270 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 15920 болоод байна. Үүнээс 10329 хүн эдгэрч, 317 хүн нас баржээ. Одоо 5274 хүн эмчлэгдэж байгаа юм. Гэвч Буриадад иргэд амны хаалт зүүхгүй, зайгаа барихгүй байгаа. Шинээр тогтоосон 14 хоногийн хөл хорио буриадуудын хувьд шок болсон гэж хэлэхэд болно.
Тиймээс Буриадын тэргүүн Алексей Цыденов орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө цар тахлын байдал маш хүнд байгаа тул карантин тогтоохоос өөр аргагүй болсноо тайлбарлаж, монголчуудаас үлгэр жишээ авахыг уриаллаа.
Алексей Цыденов “Одоо тоглож, наргих цаг биш гэдгийг ойлгоорой. Эрүүл мэндийн систем ачааллаа дийлэхгүй байна. Ард иргэдэд “Хүмүүс ээ, сэрцгээ. Ухамсартай байцгаа” гэж хэлэх цаг болжээ. Ихэнх иргэд сахилга баттай байгаа ч хөл хориог эсэргүүцдэг, зөрчдөг хүмүүс байна. Халдварын шинэ тохиолдлын 50 хувь нь 19-30 насны залуучууд байна. Тэд өөрийгөө ч, эргэн тойрны хүмүүсээ ч бодохгүй байна. Хүмүүсийн ухамсрыг өөрчлөх хэрэгтэй. Бид 14 хоногоос илүү хөл хориог сунгахгүй. Учир нь эдийн засаг хэцүүднэ. Энэ 14 хоногт хөл хорионы дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Хөрш монголчуудаас үлгэр жишээ авцгаая. Хамгийн сайн вакцин бол САХИЛГА БАТ” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
ОХУ-ын хүмүүс маск зүүдэггүй нь маш сонин санагддаг. Манай монголчууд маскийн ач олбогдлыг мэдсэний улмаас арай тэсээд байгаа шдээ. Маск зүүгэгүйгээс болж өвчин дэлхий даяар их тархсан. Зай барих хэрэгтэй боловч бололцоо бас дандаа байдгүй. Жоохон орон зайд хэрэгжүүлэх боломжгүй.
Хичээх л хэрэгтэй \n
ene nuhur uneng helsen bna Mglchuud mini erhen toirndoo ulger duuralsan uls bgaasai ard tumen mini uurdiinhu tuluu ar ger busdii nhaa tuluu dor burnee hecheei dor bid chadnaa hun bur deg jurmaa sahthgaay
Гэртээ гадаа ч бие биенээсээ тусдаа байцгаая
Хороололын дунд хэд хэдээрээ уулзаж зогсох, хүүхдүүдээ хэд хэдээр нь тоглуулахаа болий хүмүүсээ
Manaihaan hicheegeed baigaarai.14 honog tesen shuu
зөв л хэлж
Зөв шүү