Ковидын дараа мэдрэлийн системийн хүндрэл үүсэх нь элбэг байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст сүүлийн үед хамгийн түгээмэл илэрч буй хүндрэл нь мэдрэлийн системийн өөрчлөлт болж байна ОХУ-ын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Коронавирус нь системийн өвчлөл бөгөөд бүхий л эрхтэн, тогтолцоог гэмтээж байна. Мэргэжилтнүүд коронавирусний халдвар хамгийн түрүүнд ямар эрхтэн, системийг гэмтээж буй талаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс үзвэл, энэ нь мэдрэлийн тогтолцоо гэнэ. Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн мэдрэлийн тогтолцоонд янз бүрийн өөрчлөлт гарч байна. Тухайлбал, нойргүйдэх, нойр муудах, амьдралын идэвх буурах эсвэл түрэмгий зантай болох зэрэг шинж тэмдэг илрэх болжээ.

Үүнээс гадна, ковидын дараа хүмүүст арьсны өнгө, бүтэц өөрчлөгдөх, үс унах, хараа, сонсгол муудах зэрэг хүндрэлүүд ажиглагдаж байна гэж РИА Новости мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top