Ковидын дараа халуурах нь аюултай юу?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08


Коронавирусний халдвар авсан үед халуурах нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, бие организм халдвартай тэмцэж байгаагийн шинж тэмдэг гэнэ.

Гэвч зарим тохиолдолд халдвар аваад эдгэрсний дараа ч халуурах зовуурь удаан хугацаанд үргэлжилдэг байна.

Ковидын дараа зарим өвчтөн 37-37.5 хэм хүрч халуурах тохиолдол гардаг аж. Ингэхдээ энэ зовуурь удаан хугацаанд үргэлжилдэг гэж шинжээчид онцолжээ.

Ихэнх вирусийн гаралтай өвчний үед халуурах шинж тэмдэг хэдэн долоо хоног зарим тохиолдолд хэдэн сараар үргэлжилдэг байна. Томуу болон амьсгалын замын халдварт өвчний үед хүртэл ийм шинж тэмдэг ажиглагддаг аж.

Халуурах нь хүний эрүүл мэндэд хоргүй. Харин үүнтэй зэрэгцэн толгой, үе мөч өвдөх зэрэг янз бүрийн өөр зовуурь илэрвэл эмчид хандах шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Тиймээс ковид халдвар аваад эдгэрсний дараа зөвхөн бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрвэл айх зүйлгүй бөгөөд тодорхой хугацааны дараа биеийн халуун хэвийн хэмжээнд буцаж орно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top