Коронавирусний халдвар цагаасаа эрт халзрахад хүргэж болзошгүй гэж ОХУ-ын Г.Н.Габричевскийн нэрэмжит Москвагийн халдвар судлал, микро биологийн үндэсний хүрээлэнгийн дэд захирал Татьяна Руженцова ТАСС агентлагт ярьжээ.
Ковид-19 халдвар цусны бүлэгнэлт үүсэх, цусны хангамж алдагдах, дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг. Улмаар энэ нь цагаасаа эрт үс халзрахад хүргэж болзошгүй гэж тэрбээр тайлбарлажээ.
Хүнд хэлбэрийн ковидын үед хүний янз бүрийн эрхтэн, тогтолцоо гэмтдэг тул урт хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлага гардаг байна.
Харин халдварыг хөнгөн туссан тохиолдолд өвчтөнүүд эмчид хожуу хандах, зарим тохиолдолд эмчилгээ огт хийлгэхгүй байх нь элбэг. Энэ тохиолдолд ч мөн ковидын дараах хам шинж үүсэж болзошгүй аж.
Сэтгэгдэл ( 1 )
Tiim baihaa sda