Мэргэжлийн сүмогийн Такасаго ояката ирэх 12 дугаар сарын 9-нд 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах болсон талаар бид мэдээлсэн.
Сүмо сонирхогчдын хувьд Такасаго дэвжээг хэн удирдах нь ихэд сонирхол татаж байсан. Тус дэвжээнд манай Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима ояката, маэгашира асан Асановака буюу Вакамацү ояката хоёр багшилж байгаа билээ.
Такасаго ояката дэвжээгээ ижилхэн Киндай их сургууль төгссөн Асановакад биш манай Д.Дашнямд өвлүүлэн үлдээх болжээ. Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима оякатаг сүмогийн мэргэжилтнүүд зөөлөн зантай ч удирдан, зохион байгуулах, зааж сургах чадвар тун сайн гэж үнэлдэг юм.
Б.Дашням дэвжээгээ 12 дугаар сарын 9-нд албан ёсоор хүлээн авна.
Асасэкирюү Таро буюу Б.Дашням нь Монгол Улсын Харцага Л.Бадарчийн хүү. Сүмо бөхөд сэкивакэ цол хүртэж байсан. Жюүрчод 1, жониданд 1 түрүлсэн. Гарамгай барилдааны 1, дайчин барилдааны 1, Уран барилдааны 2 тусгай шагналтай. 2000 оны нэгдүгээр сараас сүмо барилдаж, 2017 онд зодог тайлсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
asanowaka cini hun zodson heregt orj bailu.
Тахал дотоодод алдагдаж энд тэндгүй голомтлон тархаж байгаа нь социализмтай холбоотой байна. Эрх баригч нам нь коммунист МАН. Иргэд олн түмэн нь хуарагнаж амьдардаг социалист хэв маягаа хадгалж үлдсэн бас сэтгэхүй нь ч нэг тийм өнгөрсөн завхарсан коммунизмыг санагалзсан маягтай. Энэ маягаараа Манжид ларлагдсан шигээ коронад дарлуулах эрсдэл их байна.
Японы иргэн юм уу?
Buruu medeelel baina. Odoogoor alban yosoor zarlaagui baigaa. Dashnyamd bish, Asanowakad uguh magadlal undur gej uzej baigaa.
hudlaa medelel baina.Surguul negtendee uvluulj baigaa