Баджранг Пуния АНУ-д тэмцээнд оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Энэтхэгийн чөлөөт бөхийн од, ДАШТ-ий мөнгө, хос хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Баджранг Пуния ирэх 12 дугаар сард АНУ-д болох тэмцээнд оролцоно. Тэмцээн 70 кг-ийн жинд шилдэг найман бөхийн хооронд явагдах юм.

Аварга бөх 25 мянга, мөнгөн медаль хүртсэн бөх 15 мянга, хүрэл медальт 10 мянган ам.долларын шагналтай. Пуниягаас гадна Жеймс Грин барилдах нь тодорхой болоод байгаа.

Баджранг Пуния 11 дүгээр сарын 25-нд хуримаа хийх гэнэ. Нэг жилийн өмнө төлөвлөгдсөн ёслол тул хуримын ёслолоо хийнэ. Гэхдээ цар тахлын улмаас цомхон хийгээд АНУ-г зорих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top