Японы рагбид орсон монгол залуу Д.Норовсамбуу

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Японы Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийн рагбийн багийн бэлтгэлд манай тамирчин Даваажавын Норовсамбуу анх удаагаа оролцлоо. Монгол залуу япончуудын анхаарлыг ихэд татсан тул бэлтгэл дээр сэтгүүлчид олноор ирсэн байв.

Д.Норовсамбуу сэтгүүлчдэд “Яманотэ сургуульд суралцаж байсан Майкл Лийчийн адил алдартай тамирчин болохын төлөө хичээх болно” гэж ярьсан байна.  

Майкл Лийч бол Японы рагбийн шигшээ багийн ахлагч. Наран орны багийг анх удаа дэлхийн шилдэг наймд багтахад гол үүрэг гүйцэтгэсэн тамирчин. Шинэ Зеландад төрсөн, аав нь Шинэ Зеланд, ээж нь Фижи хүн юм. 15 настайдаа анх Японд ирж, Саппоро хотын Яманотэ сургуульд суралцаж байжээ.

Майкл Лийч өнгөрсөн оны хоёрдугаар сард монгол тамирчин сургуульдаа авахаар шийдэж, долоодугаар сард нь Монголд ирж, сонгон шалгаруулалтаар Д.Норовсамбууг сонгож байсан юм.

Рагбигаар хичээллээд дөнгөж гурван жил болж байгаа ч Д.Норовсамбуу зургаан настайгаасаа чөлөөт бөх барилдаж байсан тул хөл сайтай нь үнэлэгдэж, Японд тэтгэлгээр сурах болсон байна.

“Норов бүрэг даруу ч их хөдөлмөрч, зүтгэлтэй хүүхэд. Мөн биеийн хөгжил сайн, гар, хөл мөч урттай. Би Японд анх ирээд сургууль, багш нарынхаа ачийг хариулах сан гэж бодож, хичээдэг байлаа. Норовыг ч гэсэн талархлын сэтгэлээ марталгүй, шилдэг тамирчин болохын төлөө хичээгээсэй гэж хүсэж байна” гэж Лийч шинэ шавьдаа итгэл хүлээлгэжээ.

Уг нь Д.Норовсамбуу өнгөрсөн дөрөвдүгээр сард хичээлдээ орох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор 10 сарын 28-нд л Японд очиж чаджээ. Карантины хугацаагаа дуусгаад энэ сарын 12-нд Саппород очсон байна.

Яманотэ сургуулийн баг 12 сард болох Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байна. Хэрэв бэлтгэл ханах юм бол Д.Норвсамбуу тус тэмцээнд оролцож магадгүй гэж дасгалжуулагч нь сэтгүүлчдэд ярьжээ.  

Д.Норовсамбуу 2003 оны долоодугаар сарын 25-нд төрсөн. 184 см өндөр, 83 кг жинтэй. 15 настайгаасаа рагбигаар хичээллэсэн.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.183.170) 2020 оны 11 сарын 21

Мундаг монгол хүү амьжилт хүү чадна дахин амьжилт

0  |  0
Зочин(49.199.102.131) 2020 оны 11 сарын 21

Мундаг хүү бна, улам их хичээгээрэй! Нэг зүйлийг ойлглсонгүй. Энэ хүүг харахад Монгол төрхтэй хүү бна. Аав нь Шинэ зеланд, ээж нь Фижи гэнэ үү? Аав нь Монгол гаралтай Шинэ Зеландын иргэн юм биш үү? Тэрнээс ээж нь Фижи бол бол бор бараандуу Малай хүмүүс шиг царайтай байдаг.

1  |  1
жанцаа(202.126.90.15) 2022 оны 01 сарын 19

Дүүдээ амжилт монголынхоо нэр болон аавынхаа нэрийг өндөрт өргөж яваарай хичээвэл болхгу юм гэж бхгуу шүү

3  |  0
Mundag(66.181.161.73) 2022 оны 01 сарын 19

Mundag!!!

4  |  0
С Нямжав(66.181.161.108) 2022 оны 01 сарын 19

Амжилт хүсье Зорилгоосоо хэзээч битгий ухар хөлс хэдий асгаран амжилт төдий чинээ даган

5  |  0
yanjmaa(223.62.178.76) 2022 оны 01 сарын 19

mundag dvvde amjilt hvsie mi dvv zorison zorilgodooo zaawal hvreerei

7  |  0
Top