Б.Буджаргал 500 км замыг хамгийн түрүүнд тууллаа

2020 оны 11 сарын 20

АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Б.Буджаргалын талаарх шинэ мэдээ АНУ-аас ирлээ.
 


Б.Буджаргал 72 цаг гүйж, хугацааныхаа талыг тууллаа. Тэрбээр эхний 72 цагийн байдлаар 440 км гүйж, тэмцээнийг хошуучилсан хэвээр байна. Түүний арын тамирчин 108 километрээр хоцорч байна. Одоо тамирчин маань сүүлийн 72 цагаа эхлүүлж байгаа бөгөөд энэ үеэс эхлээд 72 цагийн гүйлтэд оролцох шинэ тамирчид талбай дээр нэмэгдэж гарч ирээд байна. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчид дэлхийн хэмжээнд тун цөөхөн байдаг ажээ. Тиймээс 3 өдөр, 2 өдөр, 1 өдрийн гүйлтийн тэмцээнүүд энэ өдрүүдэд давхар зохион байгуулагддаг.

Тодруулбал, 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээн давхар явагдах бөгөөд энэ төрөлд уралдах тамирчид өдөр өдрөөр нэмэгдэнэ гэсэн үг. Шинэ нэмэгдсэн тамирчидтай Б.Буджаргал аль хэдийнэ уралдчихсан гэдгийг онцолъё. Тэмцээнийг дүгнэхдээ төрөл тус бүр дээр тамирчдын хувийн амжилтыг жагсааж гаргадаг.

Манай тамирчин одоогийн байдлаар 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд хамгийн их зам туулсан амжилтаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Тамирчин маань энэ төрөлдөө хамгийн хол зас туулж, дээд амжтлтыг нь эвдэх өндөр зорилгыг өмнөө тавьсан. Гэвч цаг агаар, тамирчны биеийн байдал гээд олон зүйл энд нөлөөлнө. Хүн өөрөө тэсвэр тэвчээр гаргаж чадаж байлаа ч бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс Хэт холын зайн гүйлтийн холбоо, дэмжиж ажиллаж байгаа бидний зүгээс болон арын албаны баг хамт олны зүгээс тамирчныхаа эрүүл мэндийг номер нэг асуудал болгон ажиллаж байна. Тамирчны биеийн байдлын тухайд хоёр хөл нь битүү цэврүү үүсч, хумсных нь завсраар идээлсэн байна. Энэ нь олон өдрийн гүйлтийн үед гардаг зүйл боловч энэ удаагийнх нэлээд хүнд цэврүүтэж, тамирчинд өвдөлт өгч байгаад багийн нөхөд нь санаа зовниж байна.

Арын албанд ирж ажиллаж буй АНУ дахь монголчууд маань маш сайн ажиллаж, тамирчныхаа сэтгэл санаа, хоол хүнс, эрүүл мэндэд анхаарч байгаа нь энд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр цаг агаар дахин халж байгаа нь бас нэгэн бэрхшээл болж байна.
 


Холын зайн гүйлтээр Олон улс, дэлхийн чанартай тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн Б.Буджаргал  энэ удаагийн “Зургаан өдөр, зургаан шөнө”-ийн гүйлтийн тэмцээнд оролцох гэж олон саад бэрхшээлийг даван туулсан юм.

2019 оны сүүлээр Тайланд улсад бэлтгэл хийхээр очсоных нь дараа Ковид гарч, оролцохоор төлөвлөсөн бүх уралдаан, тэмцээнүүд нь хойшилж, хүний нутагт гацсан билээ. Олон сар төлөвлөөгүй зардал гаргаж, санхүүгийн байдал нь хүндэрч, сүмд толгой хоргодож, бэлтгэлээ хийж байсан үе ч түүнд бий.
 

Энэ бүхнийг даван туулахад нь Хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндулам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Өмнөговь аймгийн удирдлагууд болон бусад байгууллага, хувь хүмүүсийн ач тус, дэмжлэгээр санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэж, тэмцээндээ оролцох эрхээ олж авсан юм. Хэт холын зайн гүйлтийн төрөлд хамгийн хол зам туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоох түүний чин хүсэл, том зорилгыг нь үнэлж Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ноос онгоцны зардал, тэмцээний таксыг төлж өгснөөр хандив эхэлсэн.

Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Даланзадгад сумын засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн ард иргэд, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийн хамт олон, Өмнөговь аймгийн Боловсролын газар, “MCR Mongolia runners” групп, Манчестер дахь монголчуудын холбоо, Манчестерын гүйгч ээжүүдийн групп, Флорида мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ гээд олон хувь хүн, байгууллагууд түүнийг чадах хэмжээгээрээ дэмжиж, нийт 21 сая төгрөг цугларчээ. Хэт холын зайн гүйлтийн холбооноос хандив, ивээн тэтгэлгээр цугласан 21 сая төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан талаараа олон нийтэд нээлттэй тайлагнах юм байна.

Энэхүү цугласан хандив, тусламж түүний 2020 оны туршид гаргасан зардлын 30% орчмыг санхүүжүүлж байгааг энд зориуд тэмдэглэх нь зүйд нийцнэ.

Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг энэ билээ. Холыг зорьсон Монгол хүний мөрөөдөл өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна. Аюулт цар тахлын үед Б.Буджаргал Монгол хүн юуг ч даван туулж чадна гэдгийг нотлон харуулж, ард түмэндээ урам зориг хайрлаж байна.
 

 

Сэтгэгдэл ( 60 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бид хууртахгүй(64.119.22.85) 2020 оны 12 сарын 21

Сайн бна Гэхдээ Монголын ард түмнийг битгий хуураач Мандахбаяраа

1  |  0
дорнод(103.26.193.217) 2020 оны 12 сарын 02

халамжийн дарга авгай та гэр бүл нэр нүүрээ бодооч ээ. хачин муухай биетэй хөгшин юм байж эр голохгүй асуудал үүсгэж явах юм. заваан балиар авгай шинжилгээ өгч элдэв шижгийн өвчнөө эмчлүүл. олон айл гэр бүл ажил албатай хүмүүсийг хорлоллоо. одоо болио. өчнөөн дарга нарын өвөр дамжин ажилд очсон одоо зайлаа чи.

0  |  0
О.Баатархүү(39.7.25.187) 2020 оны 11 сарын 23

Монгол хүний тэсвэр,тэвчээрийг олон улсад харуулж байгаа таниар бахархаж байна. Цаашдын бүх тэмцээн уралдаанд нь томоос том амжилт хүсье!!!

0  |  0
Зочин(103.57.92.51) 2020 оны 11 сарын 22

Энэ өвчний үед дархлааг 100000% дэмжлээ ш дээ амжилт урагшаа залуу минь эх орны чин уул ус ард түмэн харж дэмжиж бга шүү

0  |  0
Зочин (66.181.161.116) 2020 оны 11 сарын 22

Эр зоргийн тэмцээн юм байна аа амжилт хүсье монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадаж байна шүү дээ гэтэл манай офшорт мөнгөө нуусан хулгайчид ын нэг нь ч болохноо энэ залууг ивээн тэтгэчих сэтгэлгүй новшнууд

1  |  0
Зочин (66.181.161.116) 2020 оны 11 сарын 22

Эр зоргийн тэмцээн юм байна аа амжилт хүсье монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадаж байна шүү дээ гэтэл манай офшорт мөнгөө нуусан хулгайчид ын нэг нь ч болохноо энэ залууг ивээн тэтгэчих сэтгэлгүй новшнууд

0  |  0
Зочин (66.181.161.116) 2020 оны 11 сарын 23

Эр зоргийн тэмцээн юм байна аа амжилт хүсье монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадаж байна шүү дээ гэтэл манай офшорт мөнгөө нуусан хулгайчид ын нэг нь ч болохноо энэ залууг ивээн тэтгэчих сэтгэлгүй новшнууд

0  |  1
Зочин (66.181.161.116) 2020 оны 11 сарын 23

Эр зоргийн тэмцээн юм байна аа амжилт хүсье монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадаж байна шүү дээ гэтэл манай офшорт мөнгөө нуусан хулгайчид ын нэг нь ч болохноо энэ залууг ивээн тэтгэчих сэтгэлгүй новшнууд

0  |  1
Зочин (66.181.161.116) 2020 оны 11 сарын 23

Эр зоргийн тэмцээн юм байна аа амжилт хүсье монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадаж байна шүү дээ гэтэл манай офшорт мөнгөө нуусан хулгайчид ын нэг нь ч болохноо энэ залууг ивээн тэтгэчих сэтгэлгүй новшнууд

0  |  1
Зочин (66.181.161.116) 2020 оны 11 сарын 23

Эр зоргийн тэмцээн юм байна аа амжилт хүсье монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулж чадаж байна шүү дээ гэтэл манай офшорт мөнгөө нуусан хулгайчид ын нэг нь ч болохноо энэ залууг ивээн тэтгэчих сэтгэлгүй новшнууд

0  |  1
виктор цой(66.181.161.111) 2020 оны 11 сарын 21

Amjilt husie chi chadnaa chadsar ch irsen

1  |  0
ЭРКА(66.181.161.31) 2020 оны 11 сарын 22

МОНГОЛЫН минь нэр дэлхийд мандуулж яваа БУДЖАРГАЛДАА амжилт хүсье бид ЧАМААР БАХАРХАЖ СУУНА итгэл хүлээлгэн АМЖИЛТ хүсье

6  |  0
Зочин(202.126.90.132) 2020 оны 11 сарын 22

Энэ залууд гавьат цол өгч мөнгөн урамшуулал олгуул гоё байна даа мундаг залуу юма

5  |  0
Zochin (66.181.161.7) 2020 оны 11 сарын 22

Amjilt

3  |  0
Мөнгөнцэцэг(66.181.160.118) 2020 оны 11 сарын 22

Монголын нэг бахархал, та чаднаа. Урагшаа

5  |  1
Монгол хүн(202.126.88.139) 2020 оны 11 сарын 22

Амжилт ойрхон байна аа Буджаргал аа...

5  |  0
hi(124.158.97.94) 2020 оны 11 сарын 21

baxarxaad barshgui\n

5  |  0
Эрч хүч(202.9.46.16) 2020 оны 11 сарын 22

Хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй.Чи чаднаа.Амжилт

3  |  0
0(202.9.40.92) 2020 оны 11 сарын 22

amjilt

3  |  0
Чука(202.21.109.62) 2020 оны 11 сарын 21

Эр зориг гаргаж байгаа дүүдээ амжилт хүсье. Биеэ бодоорой

3  |  0
зочин(139.5.217.107) 2020 оны 11 сарын 22

хуйвалдаад улсын цол авдаг бөхчүүдэд машин өгөөд байгаа юм чинь энэ хүнд хүнд юу өгөх бол

4  |  0
Digo(202.126.89.244) 2020 оны 11 сарын 21

Minii duu zaaval.turuuleerei .chi mundag.chi huh mongoliin huchit burged shuu!

2  |  0
od(103.212.117.77) 2020 оны 11 сарын 21

vneheer mundag shvv.Mongolchuudaaraa demjij b.gaa.amjilt

1  |  0
zochin(139.5.216.73) 2020 оны 11 сарын 21

Uneheer tevcheertei, er zorigtoi, buhniig ylsan, augaa munadag zaluud amjilt.buhniig ylan diileerei.Mongoliin ard tumen chamaar baharhaj bna.

1  |  0
Zochin(66.181.191.121) 2020 оны 11 сарын 21

Harin tiimee doping hereleed turuulsen buhud bsir madhin geed uchnuun l yum ugdug sh dee

3  |  0
Zochin(66.181.191.121) 2020 оны 11 сарын 21

Mundag bna amjilt husii uragshaa

3  |  0
иргэн(64.119.18.142) 2020 оны 11 сарын 21

Улс жоохон дэмжээд өгөөчээ!

2  |  0
Амжилт(62.216.202.219) 2020 оны 11 сарын 21

Шийртэй эр шүү. Атаархагч нар бас л зөндөө. Тэд энэ залууг барахгүй л дээ. Харин хорлочихож л магад.

1  |  0
Хажид(202.126.90.151) 2020 оны 11 сарын 21

Монголийн зоригт хүү минь урагшаа бариа чинь оирхон байна ураи

2  |  0
Эрхэмээ(103.26.194.27) 2020 оны 11 сарын 21

Монголын бахархал. Тэсвэр тэвчээрийн оргил. Танд амжилт хүсье. УУХАЙ

1  |  0
B.Nergui(202.55.188.83) 2020 оны 11 сарын 20

Mongolchuud bid setgel zvrheeree hamt amjilt

0  |  0
Үнэн(79.141.171.44) 2021 оны 08 сарын 25

Хулхи гүйгч.Хуцаад бай элэнцэгийн гавъяат.Марафонд 3цаг 30минут шогшдог гар.Гүйлт биш шогшилт!!!!

2  |  9
Тунгалагтуяа.Д(202.126.88.209) 2020 оны 12 сарын 21

Монголын хөх тэнгэр үргэлж ивээг.Эрүүл мэндээ бодоорой.Дэлхийн рекорд монголынх байх болтугай.Хурай хурай хурай

2  |  2
Амжилт(66.181.191.133) 2020 оны 11 сарын 21

Амжилт монгол хүн чадна шүү бидний сэтгэл зүрх чамтай хамт

2  |  0
дэмжээчээ (124.158.86.114) 2021 оны 08 сарын 25

энэ залууг дэмжих ухаантай босс алга уу. бор зүрхээрээ өчнөөн яллаа, гавьяат өгөөд, байр өгмөөрдөөө, өрөвдчлөө

7  |  2
Зочин(192.82.78.142) 2020 оны 11 сарын 20

Хурай хурай хурай. Амжилт

2  |  1
зочин(66.181.181.136) 2020 оны 12 сарын 21

ивээн тэтгэсэн хүмүүст баярлалаа. Будсүрээн чи чаднаа !!!\n Амжилт Амжилт Амжилт

2  |  2
Монгол(64.119.19.14) 2020 оны 11 сарын 20

Хурай хурай хурай тэтгэн дэмжсэн та бүхэндээ баярлалаа

3  |  1
MGL(125.34.211.10) 2021 оны 08 сарын 25

MONGOL ULSIIN GAVYAT TAMIRCHIN, ALI HEDIIN SHUU! DEMJEEREI HURAI HURAI HURAI

4  |  2
MGL(125.34.211.10) 2020 оны 11 сарын 20

Ene tsagiin BAHARHAL shuu, AMJIL AMJILT AMJILT

1  |  1
MGL(125.34.211.10) 2020 оны 11 сарын 20

Ene tsagiin BAHARHAL shuu, AMJIL AMJILT AMJILT

1  |  1
Зочин(192.82.78.107) 2020 оны 11 сарын 20

Za dahiad turuuleerei . Amjilt husen eruue . Chi mundag shuu .. bayarlaj baharhaj turuuleesei gej burhandaa zalbirch suuna

2  |  1
zochin(150.129.140.38) 2020 оны 11 сарын 20

Amjilt husie .Neeree bor zurheere oroltsoj bga zaluu gej sonsoj unshij baisan yum bna

0  |  1
Алтангэрэл(66.181.161.116) 2020 оны 11 сарын 20

Амжилт хүсье

2  |  1
бат (150.129.140.32) 2020 оны 11 сарын 21

бидэн эрүүл Б.Буджаргал минь хэрэгтэй. рекорд яахав 2-р зүйл. эрүүл байвал алтан аяганаас ус ууна гэдэг биз.\n

2  |  0
Batmunkh(66.181.161.52) 2020 оны 11 сарын 20

Eruul saruul baij amjiltiin ezen bolooroi. Tun uduhgui bayartai medeetei uulzah baih aa. Delhiin shine record

1  |  1
bz(202.179.13.34) 2020 оны 12 сарын 21

tamirchin BUDJARGALD MUGaviyat tamirchin ugx xergtei,,,,demjeerei

4  |  2
Sure n(139.5.219.110) 2020 оны 12 сарын 21

Eruul mendd ni mash sain anhaaraarai Amijilt husie

2  |  2
Иргэн(66.181.191.200) 2020 оны 11 сарын 21

Амжилт хүсьэ Монгол залуудаа.

2  |  1
Цэвэлээ(202.55.188.34) 2020 оны 11 сарын 20

Мундаг бна хүү минь хичээгээрэй .

2  |  1
Цэвэлээ(202.55.188.34) 2020 оны 11 сарын 21

Мундаг бна хүү минь хичээгээрэй .

3  |  1
Зочин(202.55.191.40) 2020 оны 11 сарын 20

Амжилт чи чаднааа

1  |  1
Demjigch(66.181.188.210) 2020 оны 11 сарын 20

Hicheegeerei. Mongolchuud bugd omogshin demjij bga shu.

1  |  1
Duya Duma(202.9.40.71) 2020 оны 11 сарын 20

Амжилт хүү минь!

1  |  1
Ebi(103.26.194.40) 2020 оны 11 сарын 20

Mundag shuu amjilt

1  |  1
Зочин (202.9.40.143) 2020 оны 11 сарын 20

Өндөр амжилт хүсье!

1  |  1
Эх орон(64.119.17.37) 2020 оны 11 сарын 20

Амжилт. Чиний төлөө бурханд залбирнаа.\n

2  |  1
зочин(202.55.188.106) 2020 оны 11 сарын 20

Амжилт хүсье заавал ялах болно

3  |  1
zochin(139.5.216.94) 2020 оны 11 сарын 20

hicheegeerei ulam ih amjilt husie

3  |  1
Гоёёё(192.82.74.162) 2021 оны 08 сарын 25

Сэтгэл сэргэв, урам авав. Бахархах сэтгэл цаанаасаа бүр цаанаасаа төрж байна. Мэдээлэл сайн хүлээж авлаа. Мэдэж авлаа. Дэмжиж байнаааааааааааааа. Урагшаааааааааааааааа!!!!!!

11  |  2
Top