Чөлөөт бөх: АНУ-д 200 мянган долларын шагналтай багийн тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

АНУ-д чөлөөт бөхийн багийн FloWrestling RTC Cup тэмцээн болох гэж байна. Ирэх 12 дугаар сарын 4-5-нд болох тус тэмцээн Дэлхийн Цомын системээр явагдах бөгөөд 200 мянган ам.долларын шагналын сантай. Тус бүр гурван багтай хоёр хэсэгт хуваагдана. Хэсгээс шилдэг хоёр баг хагас шигшээд шалгарна.

Тэмцээнд АНУ-ын Cliff Keen Wrestling Club, Ohio RTC, Spartan Combat RTC, Wolfpack WC, NJRTC/SERTC, Gopher WC багууд оролцоно. Бөх сонирхогчид Сан-Мариног төлөөлдөг ах дүү Малика Амина, Майлза Амина, дэлхийн аварга Жейден Кокс, Кайл Дейк, ДАШТ-ий медальт Ника Гвяздовски, Жеймс Грин, залуучуудын дэлхийн аварга Янни Дьякомихалис нарын барилдааныг харах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top