Сумдын онцгой комисстой цахим хурал хийв

2020 оны 11 сарын 20

Увс аймгийн Онцгой комисс, шуурхай штабаас сумдын онцгой комиссын гишүүд болон эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг  оролцуулан цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хурлын үеэр тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангах, ажиллах хүний нөөцийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, эмч, эмнэлгийн ажилчдад хувийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсч, тайлах, гар ариутгах дадлага сургуулилтыг тасралтгүй зохион байгуулах, тусгаарлан ажиглах байранд хэрхэн ажиллах зэрэг заавар зөвлөгөөг өгч ажиллав.

Монгол Улсад цар тахлын халдвар дотооддоо тархсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хүн амын дунд сайтар сахиулах, хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top