“Миягино” дэвжээний монгол бөх Э.Даваанинж Хокүсэйхо (18 настай. 158 кг жинтэй. 2 метр өндөр) санданмэ зиндаанд 7 даваагаар түрүүллээ.
Хокүсэйхо долоодугаар сард жонокүчид 7:0, есдүгээр сард жониданд 7:0 түрүүлж байлаа. Мэргэжлийн сүмод орсноосоо хойш нэг ч өвдөг шороодолгүй доод гурван зиндаанд түрүүлээд байна. Энэ нь сүмогийн түүхэнд 5-д бичигдэх рекорд амжилт юм. Э.Даваанинж нэгдүгээр сард макүшитагийн дээд хэсэгт барилдах болно.
Хокүсэйхо сэтгүүлчдэд “Тэмцээний өмнө үндсэн дасгалуудаа сайн давтаж, бэлтгэсэн. Их аварга Хакүхо надад “За энэ тэмцээнд ч гэсэн хичээнэ шүү” гэж хэлж байлаа. Түрүүлсэндээ их баяртай байна. 21 давлаа. Дараагийн зорилго сүмогийн рекорд 27 дараалан давсан амжилтыг эвдэх. Макүшитад хүчтэй, том биетэй бөхчүүдтэй барилдах тул сайхан санагдаж байна. Жонокүчид байхдаа өмнөө тавьсан нэг жилд сэкитори болох зорилго хэвээр байгаа” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 11 )
Амжилт гаргаж байгаа залуучууддаа урам өгч байх хэрэгтэй. Нэг л их шүүмжилсэн хүмүүс. Нас залуу өсөж яваа хүнд маш олон амжилт урд нь байгаа. Улам сайн барилдаж эх орныхоо нэрийг өндөрт гаргаарай.
bulchingiin hugjilduu anhaarahgui bol ch udahgui hul ni muudah ni bna, helber jaahan tiim l um, sain hicheevel bolno oo hu, amjilt
Тэмээлзгэнэ шиг урт хөлтэй энэ хол явахгүй ээ бөхийн бие галбир алга.
Сугараа ахаа 7-р сард тэмцээн болоогүй биздээ
Манайхан яагаа ч үгүй байхад хөөрцгөөгөөгөөд их олон юм хуцацгаана аа. Дээшээ гараад энэ хүүхэд тийм ч сайн барилдаа ч үү үгүй ч үү. Барилдааныг нь харахад тийм ч сайн гэж харагдахгүй л байна. Сайн барилдвал уул нь сайн л байна.
Энэ чинь угаасаа японы иргэн Хоккайдо арлын бөх гэж дуудуулж гардаг гэсэн. 5 настайдах японд очсон. Монгол гэж нэр огт гарахгүй
Акэбоно шиг баоюрилддаг нөхөр бна.Дайчин чанар, мэх,тачэ 3-аа эрс сайжруулах шаардлагатай
saikhan tom bietei huchtei zaluu bn. Tsaashid hurdaa nemeed barildaani ur chadvaraa nemegduulchvel ih avarguudiin amjiltiig urgeljluuleh bha.
amjilt husiye uuriin gesen dardan mehter bolooroi
макүшита бол хамгийн хэцүү зиндаа
Ахын дүү хичээнэ шүү. Ирээдүйд том цол хүлээж байгаа шүү.