Дэлхийн хошой аварга, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын жүдоч Ван Ги-чүнь насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан билээ.
Ван Ги-чүнь 2017 оны хоёрдугаар сард 17 настай шавиа гэртээ авчирч, хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж байсан юм. Мөн 2019 оны наймдугаар сараас энэ жилийн хоёрдугаар сар хүртэл 16 настай бас нэгэн шавиа 10 удаа хүчирхийлсэн нь мөрдөн шалгалтын явцад илэрсэн билээ.
БНСУ-ын Шүүхээс түүний хэргийг хэлэлцэн, зургаан жилийн хорих ял оноож, хүүхэдтэй харилцах ажил хийх эрхийг нь найман жилээр хориглолоо. Шүүхийн мэдэгдэлд “Хэрэгтэн жүдо бөхийн багш, дасгалжуулагч гэсэн хүүхэд багачуудыг сургах нэр хүндтэй үүрэг гүйцэтгэж байсан хэдий ч өөрийн албан тушаалаа ашиглан, ёс бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Гэвч гэм буруугаа хүлээлгүй, гэрчийн этгээдэд мэдүүлгээ өөрчил гэж дарамт үзүүлсэн” гэж дурджээ.
БНСУ-ын Жүдо бөхийн холбооноос түүнийг солонгос жүдогийн нэр төрийг гутаасан гэж үзэн, жүдо барилдах эрхийг нь бүх насаар нь хассан байна.
Ван Ги-чунь 2008 оны олимпын жүдо бөхийн 73 кг-д мөнгө, 2007, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальтай.
Сэтгэгдэл ( 7 )
Монголд бол бүүр эхнэрээ болгочихсон байгаа шдээ.
Баригдсан нь 1 байх, өөр хохирогч байдаг биз. Нийгмийн шаар
Хийсэн хэрэг нь муухай юмаа мисс эхнэртэй тэрэндээ гар хүрлээ гээл бсан бас. Бөхийн хувьд бол мундаг жүдоч шүү дээ. Барилдааныг нь хараад шүтдэг блаа. Дэлхий класс жингийн класс жүдоч шүү дээ.
Зодог тайлцан хүний барилдах эрхийг хасаад яахав дээ. Ккк
Монголд бол Тэнсэн өгөөд Барилдах Эрх нь нээлттэй бн Тийм л Хуультой Монгол шдээ. Бөх даргмтай Булчингаа хөгжүүлсэн Дарга нартай
Huuli heregjdeg oron saihan uma
Солонгосын нэр хүндийн джлхийн дэвжээнд өргөж байсан юм байна. Гэвч хууль бол хууль оноосон ялыг эдлэх л болж дээ. Ямар монголын хууль 3 хоноод гууль болдог шиг байж болох биш. Солоэгос шүү дээ.