Чөлөөт бөхийн Дэлхийн Цомд Ираны 4 бөх оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Ирэх сард Сербид болох сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцох багуудын тоо цөөрсөөр байна.

Бөхийн орон Иранаас энэ тэмцээнд сонгомлын 2, чөлөөт бөхийн 2 тамирчин илгээх болжээ.

Ираны бөхийн холбооны ерөнхийлөгч Алиреза Дабир “ДАШТ биш Дэлхийн Цом болон өөрчлөгдсөн шүү дээ. Энэ бол бүтэн баг явуулаад байхаар тэмцээн биш. Дэлхийн Цомд оролцох нэг бөхөд нэг өдрийн 150 швейцар франк зарцуулдаг. Харин тэмцээний шагнал нь бага” гэж сэтгүүлчдэд тайлбарласан байна.

Дэлхийн Цомд зодоглох Ираны шигшээ багт олимпын аварга, дэлхийн хошой аварга Хасан Яздани (86 кг), U-23 ДАШТ-ий хошой аварга Камран Гасемпур, сонгомол барилдааны Азийн наадмын аварга, ДАШТ-ий медальт Хоссейн Нури (87 кг), энэ жилийн Азийн аварга Сарави (97 кг) нар багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top