Макүүчид Кёкүшюүзаны мэхийг 15 жилийн дараа хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Японы нийслэл Токиод болж байгаа мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээний 14 дэх өдөр жижиг биетэй, уран барилдаантай хоёр бөх учраа таарч барилдлаа. Тэрүцүёоши сотокомата мэхээр Энхог ялж, дөрөв дэх даваагаа авлаа.

Энэ мэхээр дээд зиндаанд хамгийн сүүлд манай Кёкүшюүзан давж байжээ. 2005 оны нэгдүгээр сарын тэмцээний 6 дахь өдөр Д.Батбаяр Касүгаог давснаас хойш 15 жилийн дараа сотокомата мэхээр ялсан Тэрүцүёоши “Өчигдөр Энхогийн барилдааныг видеогоор үзэж судалтал зүүн хөлөө урагш тавьдаг нь ажиглагдсан. Тийм болохоор энэ мэхийг бэлтгэсэн” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бек(85.117.101.214) 2020 оны 11 сарын 24

Гар ачих

0  |  0
Top