Нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суулгана

2020 оны 11 сарын 22

Улсын онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийг энгийн цагийн хуваарийн дагуу явуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс дараах зохицуулалтыг хийж ажиллах талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр "Нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийтийн тээврийн үйлчилгээний 86 автобусны зогсоол дээр хяналтын ажилтныг ажлуулж байна. Нэг авто машиныг 40 мкв гэж тооцож үзэхээр, халдвар хамгааллын дэглэмээр дунджаар нэг автобусанд 12 хүртэлх хүнийг суулгах арга хэмжээг зохион байгуулж байна. Ялангуяа НОК-ын Шуурхай штабаас иргэдийнхээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд нийтийн тээврийн үйлчилгээр үйлчлүүлж байгаа иргэд автобус дотор хоорондын зайг бариулах арга хэмжээг зохион байгуулж байна." гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top